ДОРНОГОВЬ: Ахмадын сувиллын барилгыг ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд барьж байгаа 60 ортой ахмадын сувиллын барилгыг ашиглалт хүлээн авахад бэлэн болжээ.
Тус барилгыг улсын төсвийн 439.9 сая төгрөгийн хөрөнгөөр “Элит конкрет” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар барилга угсралтын ажил дуусаж улсын комисс хүлээж авахаар ажиллаж байгаа хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Ахмадын сувилалтай болсноор ахмадууд тохилог тав тухтай
орчинд эмчилгээ үйлчилгээ авах боломж бүрдэнэ.