Алтны 14 компаний үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-19 14:32:41

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол техник эдийн засгийн үзүүлэлт гаргалгүй, технилогийн наад захын стандарт шаардлагыг хангаагүй, хууль зөрчин ажиллаж буй “Монгол газар” компанид хариуцлага тооцож, Орхон голын эхэнд алт олборлож буй 14 компаний үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

2015 оны долдугаар сараас хойш “Монгол газар” компаний туслан гүйцэтгэгч 14 жижиг компани Хангай нурууны цэнгэг усны томоохон хагалбар болох Төрийн тахилгат уул-Суварга хайрханаас эх аван урсдаг Өлт, Харгуйт, Шийрт, Бодонт тээлийн голын хөндийд алт олборлож байсныг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэд, “Цэнхэр нутгийн дуудлага”-хөдөлгөөний гишүүдээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт гомдол санал гаргасан. Үүний дагуу энэ сарын гуравны өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, УИХ ба Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд газар дээр нь танилцаж, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаний ажилтан, ажилчид, Орхон багийн суугуул иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ё.Баатарбилиг алтны компаниудын буруутай ажиллагаанаас болж энэ газар үүсээд байгаа уг асуудалд цаашид анхаарч хяналт тавихаа мэдэгдлээ.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ