Чөлөөтийн эмэгтэйчүүдийн баг дэлхийд 3-т жагслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Серби улсын Белград хотноо 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд үргэлжилсэн тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эмэгтэй, эрэгтэй нийт 20 жинд хүч сорьсон юм.
“Белград-2023”
чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын
баг тамирчдаас эмэгтэйчүүд 3 мөнгөн медаль хүртсэнээр багаараа 3 дугаар байр
эзэлж, улмаар “Дэлхийн цом”-ыг зорих эрхээ олж авлаа. Дэлхийн аваргыг хүчирхэг
Японы бүсгүйчүүд тэргүүлсэн бол АНУ-ын баг тамирчид хоёрдугаар байр эзэлжээ.
Харин Монголын охидууд 3-т жагссан байна.
“Белград-2023”
чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын
хувьд ийнхүү өндөрлөлөө
Эмэгтэйчүүдийн
68 кг-д медаль хүртсэн тамирчдад Азийн бөхийн холбооны генсек П. Буяндэлгэр
шагнал гаруулсан нь бас нэгэн содон үйл явдал болсон. Учир нь чөлөөт бөхийн
спортын түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаагаа монгол хүн шагнал
гардуулсан үйл явдал болж байна.
Эмэгтэй
шигшээ баг маань гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж, багийн дүнгээр
гуравдугаар байрт орсноор чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй боллоо.