ХОВД: Одоогоор 3000 орчим тонн тарвас хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Жил
бүрийн зун, намар Ховдын тарвасыг амтлах хүсэл хүн бүхэнд байдаг. Энэ жил Ховд
аймгийн хэмжээнд 700
орчим тариаланч 500
гаруй га талбайд зөвхөн тарвас тариалсан байна.
Одоогийн
байдлаар 3000 орчим тонн тарвас хураан авч, зах зээлд нийлүүлж байна.
Энэ жил тарвасын анхны үнэ нэг кг нь 4000 төгрөг байсан бол одоо 400-700 төгрөг болж буурсан байна.
Ховд
нутгийн хөрсөнд
ургасан тарвасаар жүүс, ундаа, хатаамал, компот зэрэг
бүтээгдэхүүн хийж аль ч улиралд хэрэглэх шийдлийг мэргэжилтнүүд
эрэлхийлж байгаа. Одоогоор
хоёр газар туршилтаар тарвасын хатаамал хийсэн гэх мэдээлэл байна.
Цаашид стандарт бүхий сав баглаа боодлыг нь шийдэж, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хийх зорилт бий. Улмаар "Тарвас" эвент зохион байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Ховдын тарвасыг газар зүйн заалттай болгох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.