Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-17 20:20:48

 Хэдхэн хоногийн өмнө болсон “Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр хүмүүсийн нүдийг хужирлаж, сонирхлыг татаж байсан гар урлалын нэг бол сийлбэр байв.

Дорноговийн гар урчууд алт, мөнгөөр  ээмэг бөгж, аяга, сав суулга, эмээл хазаар гээд төрөл бүрийн эдлэл урлахаас гадна модоор амьтны сийлбэр  бүтээдэг.

Уяан дээр байх зургаан насны хурдан морьдын дүрс, жингийн цуваа бүхий тэмээн хөсөг зэрэг сийлбэрийг Г.Өлзийсайхан, н.Ганаа  гэх  уран гартай залуус хуш модоор хагас сар гаруй хугацаанд урлаж бүтээл болгожээ.

"Энэхүү бүтээлийг сонирхсон хүнд сая төгрөгийн үнээр эхлэн дуудаж жаахан хямдруулаад өгчихөд болно" гэж дархчууд ярив.

Зөвхөн нэг морь нь 200 орчим мянган төгрөгийн үнэтэй аж. Харин хэрэглэгчид алт, мөнгөн эдлэлийг элбэг худалдаж авдаг байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ