ӨНӨӨДӨР: Монголд аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-12 08:54:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно.


10.00 цагт: НҮБХХ-ийн "Монголын тогтвортой ноолуурын платформ", ЕХ-ны "Монголд Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн санхүүжилттэй ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" хөтөлбөрөөр элсэн суралцагсдад зориулсан тэтгэлэг олгох ёслол ШУТИС-ийн 8-р байранд болно. 


11.00 цагт: Монголын гимнастикийн холбооноос Монгол Улсад аеробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар Спортын төв ордонд мэдээлнэ. Утас: 99231058


11.30 цагт: Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж буй Болдын Дэмбэрэлийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Италийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс Италид болох хүүхдийн хөл бөмбөгийн баярт оролцох шилдэг 3-5 хүүхдийг 15 дугаар хорооллын хөл бөмбөгийн талбайд шалгаруулна. Утас: 88093091

 

12.00 цагт: Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ. Наадамд 9 орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчилна. 

 

16.00 цагт: МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.

 

Холбоотой мэдээ