ХОВД: Нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-09 12:16:04

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Манхан сумын харьяат, иргэн О тарваган тахал өвчний халдвар авсан болох нь батлагдлаа.


Өвчтөний биеийн байдал хэвийн, тогтвортой, 
аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна. Одоогоор нэгдүгээр хавьтлын долоон хүнийг олж тогтоожээ.  


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс
хуралдлаа. Хурлаар халдвартай иргэний ойрын хавьтал болох долоон хүний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. 


Хавьтлыг бүрэн олж тогтоосны дараа зайлшгүй шаардлагатай бол хяналтын цэгт (пост) асуумж бөглөөд явах боломж бүрдэнэ гэдгийг албаны эх сурвалжууд онцлон мэдээллээ.

Тарваган тахлын халдвартай иргэн О-ийн нэгдүгээр хавьтал болох иргэдийн шинжилгээний эцсийн хариу өнөөдөр (2023.09.09) орон нутгийн цагаар 18.00 цагт гарах юм. 

Холбоотой мэдээ