ДУНДГОВЬ: “Авлигад үгүй гэж хэлье” уралдаан зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид, анги хамт олны дунд “Авлигад үгүй гэж хэлье” REEL видео хийх уралдаан
зарлалаа.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүгэл” ажиллагааны хүрээнд
зохион байгуулж буй тус уралдаан иргэд, олон нийт, хүүхэд залуучуудын дунд авлигын
талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг
мэдрүүлэх, шударга ёсыг таниулах зорилготой ажээ.
Ингэснээр хүүхэд, залуучуудад багаас нь авлигын нийгэм,
эдийн засгийн хор хөнөөлийг ойлгуулж, авлигын талаарх тэдний үзэл бодол, хэлэх
гэсэн санааг нь видеогоор дамжуулан нийгэмд хүргэх ач холбогдолтойг зохион
байгуулагчид онцолсон.
Уралдаанд оролцогчдын материалыг 9 дүгээр сарын 7-16-нд
хүлээн авч, ирүүлсэн видеог цахимаар сурталчлан, олон нийтэд хүргэх ажээ.