Ukrinform: Пап Францис даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоохыг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УЛААНБААТАР. /Ukrinform/. Пап Францис есдүгээр сарын 2-ны бямба гарагт Монгол Улсад
айлчлах үеэрээ дэлхий даяар “Монголын их амар амгалан”-г цогцлоохыг
уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй төрийн ордонд уулзах үеэрээ Пап
Францис Монголын
эзэнт гүрний үеэс улбаатай энэхүү уламжлалыг өндрөөр үнэлэв.
“Танай эзэнт гүрэн тийм хол, тийм
олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард
түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд
тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч
баримт юм” гэж Пап хэлсэн байна.
Пап Францис
наймдугаар сарын 25-нд Оросын католик шашинтан залуучуудад хандан үг хэлэхдээ, “Агуу гэгээрсэн эзэнт гүрний өвийг
мартаж болохгүй”
хэмээн тэдэнд уриалаад, Петр I, Екатерина II нарыг дурджээ.
Монгол
бол ердөө 1450 католик шашинтантай, буддын шашин дэлгэрсэн улс юм. Ватиканы хувьд, тус улс нь Гэгээн Ширээт Улс-Хятадын харилцааг сайжруулахад зуучлагчийн үүрэг
гүйцэтгэж чадна хэмээн
найдаж байна.
Эх сурвалж: The Pope calls for "Mongolian peace" on Earth - Ukrinform