ДОРНОД: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг иргэн, ААН-ийг цахилгаан эрчим хүчээр хангахад анхаарах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-21 17:33:20

Чойбалсан /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлага жимс, ногоо тарьдаг иргэд, ААН-үүдийн төлөөлөлтэй уулзах үеэр тэд цахилгаан эрчим хүчинд бүрэн холбох, мөн дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа талаар санал бодлоо илэрхийлжээ.


Дорнод аймаг монгол хүнсний ногооны 25 хувийг орон нутгаасаа хангадаг. Цаашид хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Энэ хүрээнд "Арван мянган хүлэмж", "Мянган зоорь", "Жимсний мод тариалъя" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, хүнсний ногоог хамгийн идэвхтэй тариалж буй аж ахуйн нэгж, иргэдэд дэд бүтэц, худаг, хүлэмж, газар, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж байна.

Түүнчлэн тариаланчид нөхөрлөл холбоо үүсгэж, кластерын системээр ажилласнаар хэрэгцээт зах зээлийг хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Үүний үр дүнд Дорнод аймгийн хүн ам нутгийн хөрсөнд ургасан шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнээ жилийн дөрвөн улиралд хэрэглэж, хамгаалагдсан хөрсний тариалалт нэмэгдсэнээр хүнсний ногооны аюулгүй байдал хангагдана. Мөн тариалан эрхлэгчдийн орлого өсөж, зах зээл өргөжсөнөөр орон нутагт хөрөнгө оруулалтын урсгал тогтворжино гэж үзэж байна. 

Холбоотой мэдээ