ХОВД: Дуут суманд баяр наадмаас хойш бороо орж, байгаль сэргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-21 13:08:44

Жаргалант /МОНЦАМЭ/.  “Зуслангийн нэг өдөр” үйл ажиллагаа энэ сарын 20-нд Дуут сумын Хөх бэлчир багт боллоо.


Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндхэн байсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн зуншлага харьцангуй сайн байна. Ялангуяа наадмаас хойш хур бороо орж, байгаль илүү сэргэж байгаа тухай малчид хэлж байна.  

Ховд аймгийн Дуут сум бол Монголын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. 


Өндөр уулын бүс нутагт зусаж буй айл өрх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой "Зуны нэг өдөр" үйл ажиллагаанд Дуут сумын 300 гаруй иргэн оролцжээ. 



Энэ үеэр 10 гаруй багийн 70-аад залуус оролцсон гар бөмбөгийн тэмцээн өрнөж, Хөх бэлчир баг тэргүүн байрт шалгарлаа. "Зуслангийн нэг өдөр" үйл ажиллагаа хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжилж байна. 

 

Холбоотой мэдээ