Наадмын амралтын өдрүүдэд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-18 16:55:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.


Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 33, гал түймэр- 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-8, геологийн гаралтай аюулт үзэгдэл-4 байсан байна.


Аюулт үзэгдэл, ослын улмаас 11 хүн амь насаа алдаж, 3 хүн түлэгдэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 7 нь том хүн, 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ