“what3words” компани Монголын Эдийн засгийн форумыг чухал үйл явдлаар зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-09 11:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2023” Төрийн ордонд үргэлжилж байна. Форумын үеэрх анхны санамж бичгийг “what3words” компани БОАЖЯ, Соёлын яам, “Монгол шуудан” ХК болон Е-Mongolia академи хооронд байгууллаа.


Энэ нь дэлхий даяар хаяг байршил заах технологитой холбоотойгоор “what3words” компани Монгол Улсын төрийн үйлчилгээний байгууллагуудад “what3words” буюу 3 үгт хаягжилтын технологийг нэвтрүүлэх эхлэл юм. Тодруулбал, тус компани цахим үйлчилгээ, шуудан хүргэлт, соёл, аялал жуулчлалын салбарт 4 томоохон шинэ түншлэлийн харилцаа тогтоож, Монгол Улс дахь экосистемээ өргөжүүлж буйг “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын үеэр мэдэгдлээ.


what3words” компани “Монголын Эдийн засгийн форум-2023”-ыг чухал үйл явдлаар онцлоод, форумын үеэр Монгол Улсад өрнөж буй 4 үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаар болж буйг зарлав. Үүнд:

  • Е-Mongolia академи орон нутгийн удирдлагын байгууллага болон оршин суугчдын зүгээс осол, зөрчил болон яаралтай тусламжийн хаяг байршлыг мэдээлэх үйл явцыг сайжруулахын тулд “what3words” технологийг цахим үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна,
  • “Монгол шуудан” ХК Монгол Улсад дээрх технологийг хэрэглэж буй цахим худалдааны брэндүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан илгээмж хүргэх хурдаа нэмэгдүүлэх зорилгоор оптик тэмдэгт таних технологийг судлахаар "what3words” компанитай харилцаа холбоогоо өргөжүүлж байна.
  • Соёлын яам Монгол Улсын хэмжээнд UNESCO-д бүртгэлтэй соёлын өв болон дурсгалт газруудын байршлыг илүү тодорхой зааж өгөхийн тулд “what3words” технологийг мөн сонгож байна.
  • Эцэст нь БОАЖЯ жуулчдад өөрийн улсын сонгосон хэлээр Монгол Улс даяар зам заалгаж, аялах боломжийг олгох зорилгоор аялал жуулчлалын гол байршлуудыг хаягжуулахад “what3words” технологийг ашиглахаар болсныг онцоллоо. 
Холбоотой мэдээ