ӨНӨӨДӨР: Олон улсын эрдэмтэд нүүдлийн соёл, иргэншлийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-22 06:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 22-ны өдөр зарим үйл явдлын тойм:

08.30-15.40 цагт: Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд: Прокурорын байгууллагаас сэтгүүлчдэд прокурорын чиг үүргийг танилцуулж мэдээлэх уулзалт зохион байгуулж байна. Утас: 9290-0007.

09.00 цагт: МУИС-ийн номын санд: “Нүүдэлчдийн ёс зүй, соёлын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно. Хурлаар 26 орны 80 илтгэгч Төв, дотоод Ази төдийгүй дэлхий хэмжээн дэх нүүдэлчдийн нийгэм, соёлын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ. Утас: 8683-9922, 8911-2293.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. 

10.00 цагт: "Блю Скай" зочид буудалд: Европын холбоо болон ДЭМБ-аас хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэнэ. Утас: 9984-5212.

10.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ.

11.00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд: Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагавруудын талаар Тагнуулын ерөнхий газарт хандан хэвлэлийн хурал зарлажээ.

12.00 цагт: МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд: Зам тээврийн салбарын мэргэжлийн судлаач Э.Тэмүүжин нийслэлд Зайсангийн замыг нэг чиглэлийн болгосон нь буруу шийдвэр болохыг судалгаагаар танилцуулна. Мөн түгжрэлийг бууруулах үр дүнгийн талаар мэдээлнэ. Утас: 8020-0570. Фейсбүүк хуудас: Temuujin Erdenebayar

Холбоотой мэдээ