АРХАНГАЙ: Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд 162.099.82 төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-21 09:47:52

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангах, хуулийн хэрэгжилтийг 100 хувьд хүргэх ажлыг зохион байгуулж байна.


Архангай аймгийн тухайд 2022 оны давсан орлогоос болон 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөлтөд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг журамд заасан хувь хэмжээний дагуу 144.977.62 төгрөгийг зарцуулахаас аймаг, сумын ИТХ-аар 162.099.82 төгрөгийг зарцуулахаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


2023 оны эхний хагас жилийн байдлаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг тус бүрээр нь задалбал газрын төлбөрийн гүйцэтгэл 8.3 хувь, Ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 18.6 хувь, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 38.9 хувь, ус рашааны төлбөрийн орлогын гүйцэтгэл 0.014 хувь, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 0.01 хувь байна.


Архангай аймаг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтээр 2022 онд 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж бусад аймгуудаа тэргүүлсэн байдаг. 

Холбоотой мэдээ