ХОВД: Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх аянд 20 гаруй байгууллага нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-06 14:50:10

Жаргалант /МОНЦАМЭ/. Иргэдэд газар хөдлөлтийн аюул, гамшгаас сэргийлэх мэдлэг олгох зорилготой "Бэлэн бай" нөлөөллийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.

Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд олон нийтэд газар хөдлөлтийн аюул тохиолдоход хэрхэн бэлтгэл, бэлэн байдлаа хангах талаар зөвлөгөө мэдээлэл танилцуулав. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхэд багачуудыг боосай картаар тоглуулах замаар тэдэнд гамшгаас сэргийлэх мэдлэг олгосон байна.

Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байх зорилгоор дадлага, сургуулийг Онцгой байдлын газраас шат дараатай зохион байгуулж буй. Үүний зэрэгцээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аянд Ховд аймгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэж эхэллээ. 

Тодруулбал, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг нийт 28 байгууллага "Бэлэн бай" аянд нэгдсэнээ илэрхийлэв. 

 

Холбоотой мэдээ