Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-10 17:57:12

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Дорноговь аймгийн ЦАУЗСК-оос энэ өдрийг тохиолдуулан зургаан чиглэл бүхий ажлыг  зохион байгууллаа.

Сумдын салбар комиссуудад чиглэл өгч аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ зэрэг боловсролын байгууллагуудын оюутан сурагчдад улс төрийн хилс хэрэг, түүний хор уршиг, цагаатгалын ажил, түүний явцын талаар мэдээлэл өгөх цагийн хичээлийг оруулсан байна.

Мөн Сайншанд суманд байдаг Дэчинчойнхорлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан “Оройн ерөөл” ном хуруулж, гэрэлт зул хөөргөн хэлмэгдэгсдийн үр, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэв.

Дашрамд дурдахад 1998 оноос хойш өнөөг хүртэл тус  аймгийн ЦАУЗБСК нь давхардсан тоогоор 1063 1210 хүнд эрх зүйн зөвлөмж өгч, 147 хүнд цагаатгалын үнэмлэх олгож, Тагнуулын ерөнхий газрын лавлагаа 188 удаа, Үндэсний төв архивын лавлагаа 143 удаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд өгсөн бөгөөд  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр төрөл төрөгсөд нийт 546 хүнд 487.5 сая төгрөгийг нөхөх олговор олгожээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ