ДУНДГОВЬ: Ахмадын урлагийн бага наадамд 123 ахмад оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-30 09:01:45
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотноо 5 дугаар сарын 28-нд зохион байгуулсан Дундговь аймгийн Ахмадын урлагийн бага наадамд 11 сумын 123 ахмад, ардын авьяастан оролцлоо.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт жил бүр Ахмадын урлагийн бага наадмыг зохион байгуулахаар тусгасан ба үндэсний өв соёлыг тээгч, өвлөн уламжлуулагч ахмадуудыг тодруулах, тэдний бүтээл, өвийг залуу, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий тус наадмыг энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.



Ахмадын урлагийн бага наадамд оролцогчид хөгжмийн хамтлаг, гоцлол бүжиг, гоцлол хөгжим, уран уншлага, язгуур урлагийн гоцлол, хамтлаг, гоцлол дуу, харилцаа дуу төрлүүдээр өрсөлдсөн юм.

Тус урлагийн наадамд энэ жил илүү олон ахмад оролцсон ба бүх оролцогчид үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалыг харуулсон тоглолт үзүүлж байсан хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир онцолсон. Тус наадмын шилдэг оролцогчид 8 дугаар Их газрын чулууны уулнаа болох "Уяхан замбуу тивийн наран" 3000 морин хуурч, уртын дуучийн урлагийн наадамд оролцох ажээ.

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймгийн өв соёлоо тээгч, авьяастан ахмадуудыг танилцуулж байна. 


Хөгжмийн хамтлаг

I байр

Сайнцагаан

Ахмадын үндэсний хөгжмийн хамтлаг

II байр

Сайхан-Овоо

Мондалин хөгжмийн хамтлаг

III байр

Дэлгэрцогт

Үндэсний хөгжмийн хамтлаг

Тусгай байр

Эрдэнэдалай

Үндэсний хөгжмийн хамтлаг

Гоцлол бүжиг

I байр

Дэрэн

Ардын авьяастан Амаржаргал

II байр

Цагаандэлгэр

Ардын авьяастан Д.Бүрэнбат

III байр

Сайнцагаан

Ардын авьяастан Р.Мөнхцэцэг

Тусгай байр

Дэлгэрхангай

Ардын авьяастан О.Бүжинлхам

Гоцлол хөгжим

I байр

Сайнцагаан

Ардын авьяастан Ц.Мөнхцэцэг

II байр

Говь-угтаал

Ардын авьяастан Сайнхүү

III байр

Дэлгэрхангай

Ардын авьяастан С.Гүрбанзар

Тусгай байр

Луус

Ардын авьяастан Жүгдэрсүрэн

Уран уншлага

I байр

Дэлгэрхангай

Ардын авьяастан Б.Наранмандах

II байр

Эрдэнэдалай

Ардын авьяастан Б.Бадамлянхуа

III байр

Луус

Ардын авьяастан Жүгдэрсүрэн

Тусгай байр

Говь-угтаал

Ардын авьяастан Д.Жаргалмаа

Язгуур урлагийн гоцлол

I байр

Дэлгэрцогт

СТА Ц.Нямцэрэн

II байр

Эрдэнэдалай

Ардын авьяастан Эрдэнэдалай

III байр

Цагаандэлгэр

Ардын авьяастан Г.Ишцэдэн

Тусгай байр

Адаацаг

Ардын авьяастан С.Эмгээсүрэн

Язгуур урлагийн хамтлаг

I байр

Цагаандэлгэр

"Боржигон найрын дэг" бүтээлээр

II байр

Сайнцагаан

"Дундговийн магтаал" бүтээлээр

III байр

Адаацаг

"Таван хасаг" бүтээлээр

Тусгай байр

Говь-угтаал

"Энх мэндийн баяр" бүтээлээр

Гоцлол дуу

I байр

Дэлгэрцогт

СТА Л.Баасан,

СТА Л.Маадорж

II байр

Говь-угтаал 

Ардын авьяастан Нэмэхжаргал,

Ардын авьяастан Буянцогт

III байр

Адаацаг

Ардын авьяастан Л.Нацагдорж,

Ардын авьяастан Л.Сувдаа

Тусгай байр

Баянжаргалан

СТА Н.Монхор,

Ардын авьяастан П.Оюундэлгэр

Харилцаа дуу

I байр

Дэлгэрцогт

Цагаандэлгэр

СТА Л.Баасан

Ардын авьяастан Д.Памаасүрэн

II байр

Сайнцагаан

Цагаандэлгэр

СТА Ч.Баатар

ардын авьяастан Хүрэлхуяг

III байр

Баянжаргалан

Эрдэнэдалай

СТА Н.Монхор

Ардын авьяастан Ж.Оюунбилэг

Тусгай байр

Говь-угтаал 

Сайхан-овоо

Ардын авьяастан  Хоринхүү

Ардын авьяастан Ш.Өлзийбаяр


Холбоотой мэдээ