ДУНДГОВЬ: Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн иргэдээс 27 нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-26 09:42:47
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 2023 оны төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад Дундговь аймгаас 39 иргэн хамрагдаж, 27 хүн тэнцлээ.

Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэ жилийн II шалгалтад орох иргэдийг 4 дүгээр сарын 19-нөөс эхлэн бүртгэж, шалгалтыг 5 дугаар сарын 24-нд зохион байгуулжээ.



Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр тус аймгийн хэмжээнд 50 иргэн бүртгүүлсэн ч шалгалтад 39 нь оролцсон байна. Тус шалгалтыг ямар нэг зөрчил, маргаангүй, ил тод зохион байгуулахад аймгийн ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, "Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-тай хамтран зохион байгууллаа гэж аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ. 



Холбоотой мэдээ