Говьсүмбэрийн ахмадууд туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-09 12:28:58

Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны зочид төлөөгчид өчигдөр Сэлэнгэ аймгийн ахмадын хороонд зочиллоо.

Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо нь 2015 оны ажлаараа Улсдаа манлайлсан хамт олон юм. Тиймээс ч энэ хамт олны зүгээс ахмадуудынхаа төлөө, аймаг орныхоо хөгжлийн төлөө хийсэн олон арван ажил арга хэмжээнээс нь сонирхож, туршлага судлах гэсэн хүмүүсийн хүсэл ихээр ирж байгаа аж. Энэ удаа Говьсүмбэр аймгийн Ахмадын хорооны төлөөллүүд ирж, ажлын туршлага солилцож, цаашид хамтын ажиллгаагаа улам бэхжүүлэх, харилцан бие биедээ тусалж дэмжих талаар ярилцжээ. Зочид Сүхбаатар сумын 8-р багын ахмадын зөвлөл, Алтанбулаг сумын ахмадын хорооны ажил байдалтай танилцаж, энэ хамт олны ажил үйлстэй танилцсан байна.

Зочдод аймгийн хорооны дарга Р.Ганхуяг хүндэтгэл үзүүлэн Сэлэнгэ нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар болох “Сайханы хөтөл” ,”Ээж мод”, ”Хулан хат”-ны цогцолбор зэргээр аялуулсан байна. ийг үзэж Алтанбулаг сумын ахмадын хорооны ажил байдалтай танилцлаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ