В.Зеленский Берлинд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-14 12:06:16

БЕРЛИН. /breakingnews/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын түрэмгийллийг няцаах зэвсэг нийлүүлэх талаар Германы удирдагчидтай хэлэлцээ хийхээр ням гаргийн өглөө Берлинд хүрэлцэн иржээ.  Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 


В.Зеленский бямба гарагт Ромоос “Luftwaffe”-ийн /Германы Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний нэр/ онгоцоор Германы нийслэл рүү нисжээ. Тэрбээр Пап лам Францис, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай Ромд уулзсан юм. 


Германы Канцлер Олаф Шольц болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзсаны дараа хоёр удирдагч Аахенд очих төлөвтэй байгаа бөгөөд тус хотод В.Зеленский болон Украины ард түмэнд Их Карлын нэрэмжит шагналыг олгох аж. Карлын нэрэмжит шагналыг өмнө нь Германы Канцлер асан Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар хүртэж байжээ.


Холбоотой мэдээ