Дорнодчууд олимпын медальтнаа ёслол төгөлдөр угтана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДХүн төрөлхтний спортын их наадам “Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртэл монгол түмнээ баясгасан дорнод нутгийн хүү Отгондалай өнөөдөр төрсөн нутагтаа ирнэ.
Төрсөн нутгийн зон олон нь түүнийг баяр ёслолын байдалтайгаар хүлээн авахаар бэлтгэлээ хэдийнээ базаагаад байна. Олимпын медальтнаа хүндэтгэлийн жагсаалаар хүлээн авч аймгийн төвийн төв “Тусгаар тогтнолын талбай” дээрээ ард нийтээрээ баяр хүргэн халуун уулзалт хийхээр төлөвлөжээ.
Дорнодчууд нутгийн хүүдээ сэтгэлийн бэлэг болгож хандивын арга хэмжээ зохион байгуулан ямартаа ч хоёр өрөө байрыг авчих мөнгийг нутгийн бизнесмэнүүд, аж ахуй нэгж, ард иргэд сэтгэлийн өглөг болгохоор зэхээд байна. Эдийн засгийн хэмнэлтийн горим улс даяараа шилжээд байга энэ үед аймаг орон нутгийн зүгээс ямар нэгэн хандив туслалцаа үзүүлэх боломжгүй учир ийхүү нутгийн зон олон сэтгэлээрээ нэгдэж дээрх хандивийг бүрдүүлсэн юм.
Б.Туяа