Сьерра Леоны Хөлбөмбөгийн холбооны удирдлага авлигын хэрэгт орооцолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-08 10:45:01

ПРЕТОРИ. /TASS/. Сьерра-Леон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, хатагтай Иша Йохансен болон тус байгууллагын хоёр албан тушаалтныг санхүүгийн луйвар болон хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Энэ тухай Ройтерс агентлаг тус улсын Авлигатай тэмцэх комиссын мэдээллийг иш татан уламжиллаа.

Тус комиссын дарга Ади Маколей тодруулан мэдэгдэхдээ “холбооны Ерөнхийлөгчөөс гадна дэд Ерөнхийлөгч Брима Камара, Ерөнхий нарийн бичгийн дарга Кристофер Камара нарыг баривчилсан бөгөөд эдгээр албан тушаалтнууд нь тус байгууллагын санхүүгийн тайланд зөрүүтэй тоонууд байгаагийн учрыг тайлбарлаж өгөхийг хүссэн манай комиссын хүсэлтэд хариулт өгч чадаагүй тул тэднийг баривчлах тушаал өгсөн” гэжээ.  

Түүний ярьснаар, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /FIFA/ Сьерра-Леоны хөлбөмбөгийн холбооны нэр дээр ирүүлсэн “сайн дурын хандив”-тай холбоотойгоор мөрдөн шалгалт явуулах аж.

Х.Сарнай

Холбоотой мэдээ