Он дуустал Улаанбаатар хот руу амьд мал тээвэрлэхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарсантай холбогдуулан энэ оныг дуустал Улаанбаатар хот руу амьд мал тээврлэхийг хориглолоо.
Хэрлэн сумын 2-р багийн иргэн Э-гийн бог малд илэрсэн боомын голомт дээр холбогдох албанаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 27 толгой малыг устгалд оруулаад байна. Голомтын орчим дахь халдваргүйжүүлэлт 41.9 хувьтай явна.
Тодорхойгүй хугацаагаар аймгийн төв рүү орж гарах цэгүүд дээр хол хорио тогтоож, мал мах оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Б.Туяа