Уул уурхайн хариуцлагын кодексийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болж өнгөрлөө.
Нийслэл хот
болон Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад
хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр,
иргэний нийгмийн байгууллагын 400 орчим төлөөлөгч оролцож байгаа тус чуулганаар эрдэс баялгийн салбараас
орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөө, байгаль
орчны талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.
Тодруулбал, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатай явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буйг зохион байгуулагчид хэлж байна.
Чуулганыг УУХҮЯ,
БОАЖЯ, АМГТГ, Австрали-Монголын Засгийн газрын АМЕП хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Монголын Уул уурхайн
Үндэсний ассоциациас
(МУУҮА) зохион байгуулж байна.
МУУҮА
нь Австрали улсын АМЕП 2
хөтөлбөртэй хамтран “Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж буйг чуулганаар танилцууллаа.
Тодруулбал, хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг илүү олон компани, байгууллага, оролцогч талуудад хүргэж, тэдгээр нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг үйл ажиллагаандаа сайн дураар дагаж мөрддөг болгоход чиглэж байна.
Хариуцлагатай уул уурхай гэдэг нь уул уурхайн компаниуд ашиг орлогоо
нэмэгдүүлэхийн зэрэгцээ:
- хүйсийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангасан,
- эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн,
- тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн
хариуцлагатай,
- байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө хамгийн бага
байлгахыг эрмэлздэг, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм.
Энэ үүднээс хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Уул уурхайн Үндэсний ассоциаци ХМХ-үүдтэй хамтран ажиллах эхлэлийг “Эрдэс баялгийн тойм” сонинтой санамж бичиг байгуулснаар тавилаа. ХМХ-үүд олон нийтэд уул уурхайн салбарын талаар зөв мэдээлэл хүргэх, сурталчлах, орон нутагт чиглэсэн контент, мэдээлэл хүргэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх аж.