ХӨВСГӨЛ: 90 гаруй эмч, сувилагч нар ур чадвараараа өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-04 13:52:46

Мөрөн  /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймаг энэ оныг Хөвсгөлд зочлох жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор  "Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварын тэмцээн"-ийг зохион байгуулж байна.


Тэмцээнд  Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 15 багийн 90 гаруй эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүд мэдлэг ур чадвараа сорьж байна.

Ур чадварын уралдааныг Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эрхлэгч,  Анагаахын ухааны докторант Ж.Уламсайхан эмчээр ахлуулсан баг хамт олон удирдан чиглүүлж, шүүн оролцож байна.



Тус тэмцээний үр дүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар сайжирч, шинэ дэвшилтэт техник технологийн тусламжтай яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж, улмаар халдварт бус өвчин, осол гэмтлийн нас баралтыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх  ач холбогдолтой юм.

Хөвсгөл аймгийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн 274 эмч, 800 гаруй тусгай мэргэжилтэн болон нийт 147 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1540 гаруй хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ