ӨВӨРХАНГАЙ: Гомдлын дийлэнх нь эмч, сувилагчдын харилцаа, хандлагатай холбоотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-03 15:30:24

Арвайхээр /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон 70321111 утсаар иргэдээс хамгийн их санал, гомдол ирүүлдэг нь БОЭТ юм. 2023 он гарсаар тус байгууллагад 33 иргэн санал хүсэлтээ илэрхийлснээс талархал 16, санал 4, гомдол 13 байна.

Талархлын ихэнх нь Эрүүл мэндийг дэмжих төвд хаяглагдсан бол гомдлын дийлэнх нь эмч, сувилагчдын харилцаа, хандлагатай холбоотой байна.

Иргэдийн саналын дагуу:

  • Цахим бүртгэл, шинжилгээ бүртгэлийн хэсгийн байршлыг сольж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
  • Call pro үйлчилгээг шинжилгээ бүртгэлээс тусад нь зохион байгуулсан.
  • Яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмчийг 24 цагаар ажиллуулж эхэлсэн.
  • Хүүхдийн хүлээн авах хэсгийн үйл ажиллагааг сайжруулж, 24 цагаар ээлжийн сувилагч ажиллуулсан.
  • Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлсэн зэрэг арга хэмжээг авчээ.

Мөн БОЭТ-ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар 445 хэрэглэгчийг хамруулан сэтгэл ханамжийн судалгааг авсан байна. Судалгаанд оролцогчдын 68.2 хувь нь эмч нар цаг баримталдаггүй, хүлээлгэдэг гэсэн бол 57.5 хувь ижил тэгш харилцдаггүй гэжээ. 


БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал болон Шуурхай хурлаар дээрх мэдээллийг танилцуулж, санал, гомдолтой холбогдуулан авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ