ОУПХ хороодынхоо 10 эмэгтэй гишүүнийг онцолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЖЕНЕВ. /IPU/. Жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоо, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байгаа Олон улсын парламентын холбоо (ОУПХ) хороодынхоо үлгэрлэн манлайлж буй парламентын эмэгтэй гишүүдийг онцолжээ.
Сахаар Албазар, Египет
Залуу парламентчдын форумын Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч
Дэлхийн хүн амын
дийлэнхийг залуучууд эзэлж байгаа хэдий ч парламентын гишүүдийн дөнгөж 2.6 хувь нь 30-аас доош насныхан байна. Тиймээс Египетийн парламентын гишүүн бөгөөд Залуу парламентчдын чуулганы Удирдах
зөвлөлийн ерөнхийлөгч хатагтай С.Албазарын ажил чухал ач холбогдолтой.
Тус чуулган нь ардчилал дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлж, залуучуудын дуу хоолойг сонсгохын төлөө ажилладаг билээ. Хатагтай С.Албазар нь мөн Египетийн парламентын Гадаад харилцааны хорооны дэд дарга юм.
Синтия Лопез Кастро, Мексик
ОУПХ-ны НҮБ-ын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүн
Хатагтай Лопез
Кастро нь 2018 оноос хойш Мексикийн Депутатуудын танхимын гишүүнээр ажиллаж буй хамгийн залуу парламентч юм.
2017 онд 30 настайдаа Мехико хотын үндсэн дүрмийг боловсруулах ажилд оролцсон бөгөөд одоо тус хотын хууль тогтоомжид залуучуудын квотыг оруулах санаачилгын гол дэмжигчдийн нэг байв.
ОУПХ-ны НҮБ-ын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүний хувьд тэрбээр нэгдсэн улсын хэмжээнд төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувийг 29-өөс доош насныхан байлгахын төлөө идэвхтэй ажиллаж байна.
Хатагтай Л.Кастро парламент дахь залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хийсэн ажлынхаа төлөө 2022 онд Кигали хотноо болсон ОУПХ-ны 145-р Ассамблейн үеэр анхны “Cremer-Passy”-гийн шагналыг хүртжээ.
Хасмик Хакобян, Армени
ОУПХ-ны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны дэд
ерөнхийлөгч
Хатагтай Х.Хакобян нь ОУПХ-ны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд энэхүү хороо нь дэлхий нийтийг хамарсан аюул занал үүссэн үед үр дүнтэй хариу арга хэмжээ авах, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар гишүүүн парламентуудад улс төрийн ерөнхий хүрээг тодорхойлж өгдөг .
Аджи Диарра Мергане Кануте, Сенегал
ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгч
Хатагтай Мергане Кануте нь ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчийн хувьд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорооныхоо захиргааны ажилд хяналт тавихаас гадна, ОУПХ-ны Захиргааны зөвлөлд зөвлөмж гаргахад зөвлөгөө өгдөг. Тус хороо нь Ерөнхий нарийн бичгийн даргын албанд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулалтад үнэлгээ өгч, жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, ОУПХ-ны Ассамблей болон Захиргааны зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг аж.
Тэрбээр 43 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг, Сенегалын Үндэсний чуулганы гишүүн юм. Парламент
дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө Сенегал улс нь Африк тивдээ гуравдугаарт
эрэмбэлэгддэг. Тус улс мөн 2010 онд Руандагийн дараа улс төрийн намын нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхыг шаардсан жендэрийн тэнцвэрт байдлын тухай хуулийг баталсан Африкийн хоёр дахь улс болсон.
Ннаники Вэлхемина Тебого Маквинжа, Ботсвана
ОУПХ-ны Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн хорооны гишүүн
Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн хороо нь 1987 оноос хойш бүс нутгийн парламентын гишүүдийг нэг ширээний ард суулгаж байна. Ботсванагийн парламентын гишүүн хатагтай Т.Маквинжа нь Израил, Палестины төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү хорооны гишүүн юм.
Агнес Малдер, Нидерланд
ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны ерөнхийлөгч
Хатагтай А. Малдер Нидерландын парламентын гишүүн юм. Тэрбээр ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн хорооны ерөнхийлөгчийн хувьд дэлхийн нийтийн амьдрал,
сайн сайхан байдлыг дээшлүүлэх, ядуурлыг арилгах, бүх нийтийн тогтвортой
хөгжлийг хангахын төлөө ажиллаж байна.
Хатагтай А.Малдер жендэрийн тэгш байдлыг идэвхтэй дэмжигч агаад ОУПХ-ны 145 дугаар Ассамблейн энэ сэдвээрх салбар хуралдаанд оролцож, дайны үеийн болон цагдаа нарын харгис хэрцгий үйлдэл эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцжээ.
Милли Одхиамбо, Кени
Парламентчдын хүний эрхийн
асуудал эрхэлсэн
хорооны дэд ерөнхийлөгч
ОУПХ-ны Парламентчдын
хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны
дэд ерөнхийлөгчийн хувьд
хатагтай М.Одхиамбо нь дэлхийн өнцөг булан бүрд эрх нь
зөрчигдсөн парламентын гишүүдийг хамгаалдаг.
2007 оноос хойш
парламентын гишүүнээр тасралтгүй ажиллаж буй түүнийг НҮБ-аас тус улсын
"эрэлхэг улс төрчдийн" нэг хэмээн
тодорхойлжээ. Тэрбээр парламентын гишүүн байх хугацаандаа
Кени улсын шинэ Үндсэн хуулийг (2010 онд) батлахад оролцсон бөгөөд мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг сайжруулах хуулийг санаачилсан байна.
Дебора О'Нейл, Австрали
ОУПХ-ны Олон улсын хүмүүнлэгийн хуулийг дээдлэх хорооны Ази, Номхон далайн бүсийн
гишүүн
Хатагтай Д. О'Нейл хүний эрх, шашны эрх чөлөөний төлөө үнэнчээр зүтгэж байгаа улстөрч билээ. Олон улсын хүмүүнлэгийн хуулийг дээдлэх хорооны Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй төлөөлөгчийн хувьд Женевийн конвенцыг дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавихаас эхлээд 2024 он гэхэд иргэний харьяалалгүй байдлыг эцэслэх зорилготой кампанит ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэж байна. Тус хороо нь 12 гишүүнтэй.
Батсүхийн Саранчимэг, Монгол Улс
ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгч
Монголын
парламентын гишүүн хатагтай Б.Саранчимэг нь ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын
хорооны дэд ерөнхийлөгч юм.
Тус хороо нь ардчилалд учирч буй заналхийлэл, сорилтуудад дүн шинжилгээ хийж, ОУПХ-ны бүх гишүүний баталсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг тухайн улсын парламентад санал болгодог. Хатагтай Б.Саранчимэг нь шинэ технологи ба түүний ардчилалд гүйцэтгэх үүргийг ОУПХ-ны үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд чиглүүлэх үүрэгтэй.
Хатагтай Лесия Васильенко, Украин
ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын товчооны ерөнхийлөгч
Хуульч, улс төрч хатагтай Л.Василенко нь Украины Дээд Радагийн депутат (парламентын гишүүн) бөгөөд ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын
товчооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
Тус товчоо нь эмэгтэй парламентчдын чуулганыг зохион байгуулдаг. Энэхүү чуулга уулзалт нь жендэрийн асуудалд анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүдийн асуудлаар тогтвортой хөтөлбөр боловсруулж, чухал хэлэлцүүлэгт эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлэхийг дэмжин ажилладаг.
Украины парламентын гишүүн хатагтай Л.Василенко нь дайны үед ч парламентын гишүүний үүрэгт ажлаа тууштай гүйцэтгэж байгааг нь үнэлж, 2022 онд ОУПХ-ны анхны “Cremer-Passy”-гийн шагналыг хүртээсэн юм.