Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Сонгодог концерт”-оор бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-06 17:25:16

УДБЭТ-ын уран бүтээлчид “Сонгодог концерт”-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан маргааш тус театрын тайзнаа тоглоно.

Тус тоглолтоор дамжуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд урам зориг өгөх, тэднийг нийгэмшихэд нь туслах зорилготой.

Тоглолтод дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүд эгшиглэх юм.

Өнгөрсөн сард тус театр орчин үеийн стандарт бүхий, театрын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар шинэчилсэн билээ. Ийнхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулсан энэхүү тоглолтоо шинэ зөөлөн хөшигтэйгээр тоглох гэж буйгаараа онцлогтой.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тус театрт хүндрэлгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг” төслийн хүрээнд УДБЭТ, “Би Чадна эм эн нэгдэл” төрийн байгууллагатай хамтран театрын гадна хэсэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай шат, бариул зэргийг хийсэн аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ