Европт дүрвэн ирсэн олон зуун хүүхэд алга болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Russia Today/. Их Британид дүрвэн ирсэн олон зуун хүүхэд алга болоод байгаа нь тэд бэлгийн мөлжлөгт өртсөн эсвэл хүний наймаачдын гарт орсон гэх хардлагыг төрүүлж байна гэж “The Independent” сонинд бичжээ.
"Мэдээллийн эрх чөлөө" /the Freedom of Information Act/ байгууллагын дэргэдэх Гэр бүлийн албанаас мэдээлснээр бол, 360 дүрвэгч хүүхдийн талаарх мэдээлэл олдохгүй байгаа ажээ.
Өнгөрсөн таван жилд нийтдээ 9287 хүүхэд харгалзах хүнгүй, насанд хүрээгүй дүрвэгч гэж бүртгэгдсэн байна. 360 хүүхдээс 81 нь 5 жилийн турш сураггүй байгаа бол 77 нь сүүлийн 4 жилийн турш, 87 нь 3 жилийн турш сураггүй байна. Их Британид ирсэн дүрвэгч хүүхдүүдийг хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсний дараагаар асрах гэр бүлүүдэд шилжүүлдэг байна.
“The Observer” сонинд мэдээлснээр, Европт 10 мянга гаруй дүрвэгч хүүхдүүд орон нутгийн албаныханд бүртгүүлснээсээ хойш сураг тасраад байгаа ажээ.
Италид 5000 хүүхэд алга болоод байгаа бол Шведэд алга болсон хүүхдийн тоо 1000-д хүрээд байна. 7 дугаар сарын 1-ний байдлаар Германд 17-оос доош насны 8991 хүүхэд орон нутгийн албаныхантай холбоо тасарсан байна гэж Германы өдөр тутмын “Neue Osnabrücker Zeitung” сонинд мэдээлжээ.
Х.Сарнай