330 гаруй мянган толгой мал угаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-05 14:42:24

Дорноговь аймагт өнгөрөгч зургадугаар сард эхэлсэн мал угаалгын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Мал угаалгыг тус аймгийн 14 сумын хувийн 22 мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд зохион байгуулж буй.  

Есдүгээр сарын 1-ний байдлаар 338,5 мянган малыг угаахдаа уламжлалт аргаар ваннанд угааж, шүрших аргыг ашиглажээ.

Мал угаах үнийн тарифыг Дорноговь аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу нэг малд 300 төгрөгөөр тооцож угааж байгаа бөгөөд угаалгын хөлсийг малчид өөрсдөө гаргаж байгаа юм. Мал угаалгын ажил есдүгээр сарын сүүлчээр дуусах аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ