Тартугийн их сургууль Монгол судлалын төвтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-27 16:16:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Эстони Улсын хамгийн эртний, нэр хүндтэй Тартугийн их сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэнд Монгол судлалын төвийг нээв.

Нээлтэд Элчин сайд Т.Жанабазар, Тартугийн их сургуулийн ректор Т.Ассер, Монгол Улсаас Эстони Улсад суугаа Өргөмжит консул Л.Каринди, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч А.Бирталан нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хандивласан 100 гаруй ном, судалгааны материалыг тус төвийн эрхлэгч А.Соловьевад гардуулан өгч, цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол судлалын төвийн нээлтийн үеэр буюу 2023 оны 3 дугаар сарын 24-26-нд “Монгол: Уламжлал ба орчин үе” олон улсын хурлыг зохион байгуулсан юм.


Холбоотой мэдээ