БНАСАУ баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-19 11:07:06

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ өнөөдөр Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт нэг баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв. 


БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, пуужинг Умард Пёнъань мужийн Дунчан хошуу орчмоос орон нутгийн цагаар 11:05 цагийн орчимд харвасан байна. 


БНАСАУ-ын харвасан пуужин 800 км нисэж, Япон тэнгист унажээ. Японы Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр, пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой. Пуужин харвасантай нь холбогдуулан Японы Засгийн газар БНАСАУ-ын эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлжээ. 



Холбоотой мэдээ