ХСИС шинэ дүрэмт хувцсаар гангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-05 15:30:28

Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургууль /ХСИС/ сонсогчийнхоо дүрэмт хувцасны загварыг шинэчлэн баталсан. Энэ шийдвэрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс сонсогчдод хээрийн болон ёслолын жагсаалын шинэ дүрэмт хувцас, хэрэгслийн хангалтыг олгожээ. Харин энэ есдүгээр сарын 25-наас тус сургуулийн сонсогчдод хээрийн, өдөр тутмын хувцас хэрэглэлийн шинэ хангалтыг олгож байна.

Өвлийн дүрэмт хувцас буюу драпан пальтоны хангалтыг аравдугаар сарын 20-ноос драпан  олгох юм. Тус сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн I, II, III дугаар дамжааны сонсогчдод хээрийн болон ёслолын, өдөр тут­мын хувцас хэрэгсэл, хээрийн юүдэнтэй хүрэмний хангалт олгогдсон. Шинэ хичээлийн жилд давхардсан тоогоор 2290 сонсогчид шинэ дүрэмт хувцасныг бүрэн өгчээ. Тухайлбал,  Цагдаагийн сургуулийн I дамжааны 215, II дамжааны 239, Хилийн сургуулийн  I дамжааны 93, II дамжааны  66, III дамжааны 54, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн I дамжааны 60, II дамжааны 28, III дамжааны 54, Онцгой байдлын сургуулийн I дамжааны 69, II дамжааны 73 , III дамжааны 31 сонсогч тус тус хамрагдаад байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд