Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-02 17:24:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жюү жицүгийн тамирчид хоёрдугаар сарын 22-28-нд Тайландын нийслэл Бангкокт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.


Энэ удаагийн тэмцээнд 94 кг-ын жинд МУБИС, “Jump MGL” клубийн тамирчин Г.Гантулга мөнгө, 45 кг-д “BB Jiujitsu academy”-ийн тамирчин Н.Буянжаргал, 77 кг-д “Ralph Grecie Mongolia” клубийн тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртсэн байна.


Мөнгөн медаль хүртсэн “Jump Mongolia” академийн тамирчин Г.Гантулга Азийн холбооны "Dedication award" шагналын эзэн болжээ.


Монголын жюү жицүчид Бангкок хотод хамтарсан бэлтгэл хийгээд гуравдугаар сарын 4-нд болох “Thailand Pro” тэмцээнд үргэлжлүүлэн оролцоно.

 

Холбоотой мэдээ