Олимпын эрхийн төлөөх цуврал тэмцээн 2024 оны зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-28 10:59:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Парис хотод 2024 онд болох Олимпын хөтөлбөрт брейк бүжгийн төрөл багтжээ. Энэ төрөлд олимпын эрх авах тэмцээн Японы Китакюүшү хотод болж, 48 орны 180 бүжигчин олимпын эрхийн оноо нэмэхээр хоёр өдөр өрсөлдсөн байна.


Дараагийн тэмцээн Рио-де-Жанейро хотод дөрөвдүгээр сард болно. Олимпын эрхийн төлөөх цуврал тэмцээн 2024 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ.


Брейк бүжгийн тэмцээний тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 тамирчин Олимпод өрсөлдөх бөгөөд 2023 оны ДАШТ, тивүүдийн АШТ-ээс тус бүр нэг эрх олгоно. Мөн зохион байгуулагч орны эрх нэмэгдсэнээр шилдэг 16 бүжигчин тодрох учиртай ажээ.

Холбоотой мэдээ