Элит шүүгчийн сургалтад Ө.Батцэцэг хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын Куала Лумпур хотноо 2 дугаар сарын 7-ноос 10-ны өдрүүдэд болсон элит эмэгтэй талбайн шүүгчийн сургалтад АХБХ-ны элит туслах шүүгч, МХБХ-ны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг хамрагджээ.
Энэ сургалтын үеэр
2023 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг шүүн явуулах АХБХ-ны шүүгчдийг зарласан байна.
Тус сургалтад хамрагдсан элит туслах шүүгч Ө.Батцэцэг шалгалтаа амжилттай өгвөл Тайланд улсад явагдах АХБХ-ны 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн Цомын
урьдчилсан тэмцээнд шүүгчээр ажиллах боломж нээгдэх аж.