Уесли Майкл Браун Монгол хүрэлцэн иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-10 14:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Манчестер Юнайтед клубт 1996-2011 онд 15 жил өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол Улсад 2 дугаар сарын 7-нд хүрэлцэн ирж, түүнийг тус клубийн монгол дахь хөгжөөн дэмжигчид угтан авчээ.


Тэрбээр, Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Алтан Бөмбөг-2022 ёслолын ажиллагаанд оролцож бэлгэдлийн 11 тоглогчдод шагнал гардуулсан байна. Мөн МХБХ-ны Футзалын Ордонд Элит академийн тоглогчидтой хүндэтгэлийн тоглолтод оролцож бяцхан дэмжигчтэй уулзжээ.


Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са, Петер Шмейхель болон Виллиам Галлас нар манай улсад өмнө нь ирж МХБХ-ны хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирж оролцож байсан юм.

Холбоотой мэдээ