ДОРНОГОВЬ: Зургаан баатрын хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-08 07:30:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхэнд буй болсон баатарлаг үйл явдал, түүхэн хөшөө дурсгалаас толилуулж байна.

Тус аймгийн харьяат Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг болон энд цэргийн алба хааж байсан С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нарын гэгээн дурсгалд зориулж зураач, уран барималч Баадгайн Даваа энэхүү зургаан баатрын хөшөөг урласан түүхтэй.

Дайчид улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын баатар цол хүртсэн. Эх орны дайны хүнд жилүүдэд Сайншанд хотод Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиуд байрлаж Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалж байсан юм.

Харин Зөвлөлтийн Улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай мото буудлагын 27 дугаар тусгай бригад тус хотын урд дэнж дээр байрлаж байгаад 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон билээ. 1945 оны чөлөөлөх дайнд хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад эх орны дуудлагаар мордож гарамгай гавъяа байгуулсан түүх олны ам дамжин үлгэр домог мэт яригддаг.  

Холбоотой мэдээ