АНУ-д “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг тавдугаар сард цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-01-31 12:08:51

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг ирэх тавдугаар сарын 11-ний өдөр цуцална гэдгээ даваа гарагт мэдэгджээ.


Тус улсад халдварын тархалтыг зогсоохын тулд өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван жил орчмын хугацаа өнгөрч буй юм.


“COVID-19”-ийн тархалттай холбогдуулан орон даяар онцгой байдал зарлах шийдвэрийг 2020 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гаргаж байсан. Улмаар Ж.Байден хэрэгжих хугацааг нь удаа дараалан сунгаад байгаа юм.  


Цагаан ордны даваа гарагт мэдээлснээр, онцгой байдлыг тавдугаар сарын 11 хүртэл дахин сунгаж, түүний дараа цуцална. Энэ нь онцгой байдлыг цуцлахаас 60-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай засаг захиргааны өмнөх үүрэг амлалттай нийцэж байгааг мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ