Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2023-01-12 11:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал: тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ.


Уг уралдааныг 14 дэх жилдээ “Б.Чимид сан”, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханс Зайделын сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн шилдэг илтгэлийн уралдаанд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгуллагын ажилтан, сургалт, эрдэм шижлгээний байгууллагын багш, судлаач, оюутан зэрэг нийт 41 хүн оролцохоор илтгэлээ ирүүлжээ. 

Холбоотой мэдээ