Т.Тулга өрсөлдөгчөө ялж, М.Лхагвагэрэл ялагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн нийслэл Бишкек хотод өчигдөр /12.20/ чөлөөт бөхийн Poddubny Wrestling League (PWL-3) мэргэжлийн лигийн тэмцээн World Series системээр дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааны журмаар явагдлаа.
Монголын шигшээ багаас
ДАШТ-ий хос медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл
медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын
удирдлага дор оролцлоо.
Тэд энэ жил мэргэжлийн
лиг, олимпын чансааны тэмцээний 65 кг-д Т.Тулга ОХУ-ын аварга, шинэ од Ибрагим
Ибрагимовыг 2:1-ээр давсан байна. Харин 120 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл
Ираны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт А.Заред 4:10-аар ялагджээ.
Эрэгтэй, чөлөөт бөх
57 кг
Заур Угуев (ОХУ, олимпын
аварга, дэлхийн хошой аварга) - Гуломжон Абдуллаев (Узбекистан, Олимпын наадмын
оролцогч) 3:2
61 кг
Реза Атри (Иран, ДАШТ-ий
медальт, Азийн аварга) - Арсен Арутюнян (Армен, Европын хошой аварга, U-23
дэлхийн аварга) 0:6
65 кг
Т.Тулга (Монгол, ДАШТ-ий
медальт, U-23 Азийн аварга) - Ибрагим Ибрагимов (ОХУ, ОХУ-ын аварга, PWL-2
аварга) 2:1
70 кг
Евгений Жербаев (ОХУ,
ДАШТ-ий медальт) - Ильяс Бекбулатов (Узбекистан, Европ, Азийн аварга) 2:4
74 кг
Йонес Эмами (Иран, ДАШТ-ий
медальт, Азийн аварга) - Заурбек Сидаков (ОХУ, олимпын аварга, дэлхийн хошой
аварга, PWL хошой аварга) 4:6
86 кг
Артур Найфонов (ОХУ,
Олимпын медальт, ДАШТ-ий медальт, Европын 3 удаагийн аварга, PWL хошой аварга)
- Азамат Даулетбеков (Казахстан, Азийн аварга) 3:1
92 кг
Даурен Куруглиев (ОХУ,
Европын аварга, PWL-2 аварга, Европын наадмын аварга) - Эрхан Яйлачи (Турк,
Европын U-23 аварга, U-23 ДАШТ-ий шагналт) 3:0
97 кг
Моджтаба Голейдж (Иран,
ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Сергей Козырев (ОХУ, PWL-2 аварга) 3:4
125 кг
М.Лхагвагэрэл (Монгол,
ДАШТ-ий медальт, PWL медальт) - Амир Заре (Иран, Олимпын медальт, дэлхийн
аварга) 4:10