ДОРНОГОВЬ: Оюутнуудад 27 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-20 09:34:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ тус суманд үйл ажиллагаа явуулдаг Вантаже ХХК-тай хамтран оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж байна.

Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд сумын 17 оюутанд 27 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ. Харин 2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй есөн оюутанд сургалтын тэтгэлэг олгосон аж.

Сумандаа сайхан амьдрах орчин бүрдүүлж залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар тодорхой бодлого дэвшүүлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2021-2022 онд их, дээд сургуулиа төгссөн дөрвөн залуу сумандаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багш, ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байна хэмээн орон нутгаас мэдээллээ

Холбоотой мэдээ