Г.Цэнгэлхүү авто спортын хэт бартаат замын ДАШТ-д түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсад жил бүр зохион байгуулдаг хэт бартаат замын авто спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 25 дахь удаагаа болж Монголын тамирчин, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү дэлхийн аварга болжээ.
Тэрбээр хэт бартаат замын дэлхийн
9 удаагийн аварга Малайзын тамирчин А-Жоогийн урилгаар тус тэмцээнд өрсөлджээ.
Г.Цэнгэлхүү 2014 оноос
хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4х4 хэт
бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын
авто спортын холбоо/МБЗАСХ/-ноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4х4 хэт
бартаат замын авто спортын тэмцээний аварга болж байв. Мөн 2019 оны МБЗАСХ-ны
“Мазаалай” сhallenge 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай
оролцсон байна.