ӨВӨРХАНГАЙ: ЗГХЭГ, Сангийн яам, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын баг Өвөрхангайд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-29 14:22:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. МХЕГ-ын дарга Б.Баасандорж болон Сангийн яам, ЗГХЭГ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын баг 12 дугаар сарын 1-нд Өвөрхангай аймагт ирж ажиллана.


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Ажлын багаас аймгийн удирдлагуудтай болон төрийн байгууллагын зарим дарга нартай уулзалт хийж, мэдээлэл, ойлголт өгөх аж.


МХЕГ татан буугдсанаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах болон улсын байцаагчид харьяа салбартаа шилжин ажиллах бол төрийн захиргаа, үйлчилгээний 13 хүн цомхотголд орохоор байна. 

Холбоотой мэдээ