Нийтийн хөлбөмбөг төсөл хөтөлбөр Баруун бүсийн аймгаар үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 11 дүгээр сарыг Нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд Грассрүүтс /Нийтийн хөлбөмбөг/ -ийн сар болгон зарласан билээ.
Тус төслийн хүрээнд МХБХ-ны
төлөөлөгчид Баруун бүсийн аймгуудыг зориод байна. Аймгуудын хөлбөмбөгийн
холбоодын үйл ажиллагаатай танилцаж мөн тус аймгуудын удирдлагатай уулзалт амжилттай
зохион байгуулж, нийтийн хөлбөмбөгийн өргөн дэлгэр сурталчилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Өвөрхангай,
Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн
хөлбөмбөгийн холбоодын үйл ажиллагаатай танилцаад байгаа бөгөөд Грассрүүтс сарын
ажлыг тухайн аймгуудад амжилттай өрнүүлээд байна. Уг сарын ажлыг Завхан, Архангай
аймгуудад үргэлжлүүлэн зохион байгуулах юм.