ДОРНОГОВЬ: Нийт 5085 толгой малыг дархлаажуулалтад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-17 09:57:33

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг даргын А/308 дугаар захирамжийн хүрээнд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажил өрнөж байна.

Малын эмч мэргэжилтнүүд 5046 үхэр, 39 гахай нийт 5085 толгой малыг дархлаажуулалтад хамруулж ажлын багийн дүгнэлт хурлыг зохион байгуулжээ.

Албаныхан дүгнэлт хурлаар малын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн нэгжид болон харьяа багийн ажлын албанд мэдэгдэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, нутаг сэлгэх, отор нүүдлийн мэдээллээ цаг тухай бүр харьяа багийн ажлын албанд мэдэгдэх, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд даруй харьяа багийн ажлын албанд мэдэгдэх зэрэг үүрэг чиглэлийг малчдад өгчээ.

Холбоотой мэдээ