Цар тахлын эсрэг хуулийг сунгах шаардлагагүй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-16 15:55:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ.


Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүд ажиллахаар тогтсон байна.


Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайдын зүгээс цар тахлын эсрэг хуулийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл, тус хуулийг сунгах шаардлагагүй гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ