Монгол Улсын Консерватори мэргэжлийн урлагийн салбарын боловсон хүчний 70 хувийг бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-16 13:29:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын мэргэжлийн урлагийн залгамж халааг тасралтгүй бэлтгэдэг Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна.

 

Энэхүү ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчдад баяр хүргэж, сургалтын орчин сайжруулах зорилгоор “Steinway-Их гарын төгөлдөр хуур” гардуулан өглөө.

 

Монгол Улсын Консерватори 1500 гаруй суралцагч, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай. 85 жилийн түүхэн хөгжлийнхөө явцад Монгол Улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70 хувийг, мэргэжлийн хөгжимчдийн 90 хувийг бэлтгэж байгаа юм.





Холбоотой мэдээ