Б.Бундхорол мастерс ангилалд Дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Абу Даби хотноо болж буй ДАШТ-ий мастерс ангиллын хөх бүсний 69 кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
Мөн мастерс ангиллын хөх бүсний М3 -120 кг жинд барилдсан Дорнод аймгийн Дорнод маршаащл жюү жицү академийн тамирчин Ё.Батбаяр хүрэл медаль хүртлээ.
“World Pro JiuJitsu
Championship 2022” тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байгаа бөгөөд ДАШТ,
World festival-д Монгол Улсын өсвөр үеийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Тодруулбал, ДАШТ-ээс 5
алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль, Дэлхийн наадмаас 10 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль
хүртсэн амжилт үзүүлсэн юм.
Энэхүү “World Pro JiuJitsu
Championship 2022” тэмцээнд Монгол улсаас 134 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг
оролцож байна. Энэ өдрүүдэд ДАШТ-ий мастерс ангиллын тэмцээн болж байгаа юм.